English site & Race Results

2008 ХНХ Марафон гүйлтийн хуваарь

Бямба гариг 7-р сарын 5, 2008
УБ-цугларч Мөрөн/Хатгал руу захиалгат нислэгээр зорчих. Машин /усан онгоцоор Тойлогт жуулчины бааз руу явах. Оройн хоол, амралт

Ням гариг 7-р сарын 6, 2008
Чөлөөт өдөр. Гүйлтийн замтай танилцах мөн морин аялал, загасчилал, кануй,каякар аялах.

Даваа гариг 7-р сарын 7, 2008
Чөлөөт өдөр. Гүйлтийн замтай танилцах мөн морин аялал, загасчилал, кануй,каякар аялах.

Мягмар гариг 7-р сарын 8,2008

Чөлөөт өдөр. Гүйлтийн замтай танилцах мөн морин аялал, загасчилал, кануй,каякар аялах. Тойлогт жууулчины баазын дэргэдэх ардын урлагийн”Далай Ээж” хамтлагийн тоглолт үзэх

Лхагва гариг 7-р сарын 9, 2008
ГҮЙЛТИЙН ӨДӨР

Пүрэв гариаг 7-р сарын 10, 2008
Амралтын өдөр. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа . Морин аялалд хамрагдах хүмүүсийн уулзалт, зохион байгуулалт

Баасан гариг 7-р сарын 11, 2008 – Наадам

Хатгал сумын Наадам үзэх / ЖИЧ: Морин аялалд оролцогч нар/  
Бусад оролцогч нар Мөрөн/Хатгалаар УБ-руу буцах. Гадаадаас ирсэн оролцогч нар зочид буудалд хонох

Бямба гариг 7-р сарын  28
Гадаад руу буцах.

Танилцуулга

‘’Хоёр Нарны Хооронд’’ нэртэй 42км ба 100км зайны марафон гүйлт нь 10 дахь жилдээ Хөвсгөл Нуурын баруун эргийн Тойлогт жуулчны баазад зохиогдох гэж байна. Гүйгчид,сонирхогчид, жуулчид Хөвсгөл нуурын үзэсгэлэнт байгаль орчинтой танилцахаас гадна нутгийн өвөрмөгц ёс заншил аж ахуйтай танилцах боломжтой юм. Тойлогт жуулчны баазад тохилог гэр, урц, намуун тайван орчин, амтат хоол- Монгол урлагийн гайхамшигт тоглолтыг тухлан үзэх боломжтой .

Хоёр Нарны Хооронд Олон Улсын Марафон Гүйлтийн тэмцээний гол зорилго нь Хєвсгєл Нуурын Тусгай Хамгаалалттай Газрын байгалийг хоггүй орчин болгож хадгалахад оршино. Жил болгон Хөвгөл нуурын орчимд аялах гадаад дотоодын жуулчид ихэссээр байна. Үүнтэй уялдуулж хог хаягдал маш ихээр хуримтлагдаж байгаль орчныг бохирдуулж байгаа тул ХНХ тэмцээний дэргэдэх Хог Хаягдалтай Тэмцэх Төслийг анх багуулагдсан цагаасаа эхлэн хэргэжүүлсээр ирсэн.Уг төслийн хүрээнд ХНТХГазарт хог тээвэрлэх самосвал машин хандивлах, 2 байгаль хамгаалагчийг цалинжуулах, жилд-5000-10000ш байгальд хоргүй хогны уутыг ХНТХГазрын нэвтрэх цэг дээр үнэгүй тараах зэрэг ажлуудыг санхүүжүүлж ирсэн.

ХНХ Марафон гүйлтийг анх Монгол улсад аялсан Николас Мюзи /Швейцари/, Энжи Иган /АНУ/, Дейвид Бернаскони / Швейцари/,Крис Хэйзн/АНУ/,Тайлер Пайк/АНУ/нар санаачилж Хөвсгөл Трэйвэл ХХК-тай хамтран Хөвсгөл нуурын баруун эрэг дээрхи Тойлогт жуулчины бааз дээр 1998 анх зохион байгуулсан түүхтэй.

Гүйлтийн зам : Онц сонирхолтой аз сорьсон гүйлт нь Хөвгөл нуурын эргийн дагуу , ой модон дундуур, морины жим болон машины зам дагуу үргэлжилнэ.

Тойлогт бааз нь далайн түвшингээс 1,625м –т орших бөгөөд 42kм зайны өндөрлөг нь далайн түвшинээс : 2,255м 100kм зайны өндөрлөг нь далайн түвшинээс : 3,365м Гүйлтийн хугацаа :100км ыг 18 цагийн дотор туулах
42км-ыг 8 цагийн дотор туулах.

Гүйлтийн зохицуулалт
12-15км тутамд тусламжийн пост байрлахаас гадна пост болгон дээр эмч, орчуулагч нар ажиллаж хоол хунсээр хангана. Тойлогт бааз дээр Төв пост байрлах ба тэмцээний ерөнхий эмч нь-гадаад хүн байна. Пост болгон гүйгчийн аюулгүй байдлыг хангах үүднээс хоорондоо богино долгионы станцаар холбогдоно.

Гүйлтийн журам
Бүх оролцогч нар уг журамд захирагдах болно л

1.Гүйлтийн тухай

"Хоёр Нарны Хооронд" марафон гүйлт нь Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй –Хөвсгөл Нуурын Тусгай Хамгаалалттай Газар жил бүр зохиогддог.  
Уг гүйлтийн оролцогч нар адал явдалт онц сонирхолтой замыг туулах ба байгалийн онгон төрх байдлыг хадгалах, хамгаалах, хувь нэмрээ оруулах мєн нутгийн ард түмний соёл уламжлалын онцлогийг дээдлэн дэмжихэд оршино.

2. Гүйгчдийн Аюулгүй Байдал

Гүйгчид нь гүйж байхдаа нэн анхаарал болгоомжтой  байх хэрэгтэй /ялангуяа хясаан дээр/.Ямагт шингэн юм уух,хүнс хэрэглэх,ядарсан үедээ амрах шаардлагатай. Гэмтэж бэртсэн нөхцөлд ойролцоо гүйж байгаа хүнд мэдэгдэж хамгийн ойрын Тусламжийн Цэг /цаашид Пост гэгдэх/-т хүргүүлэн анхны тусламжийг авах. Мөн холбоогоор Төв постонд байдлыг мэдэгдэх.

2.1 Ямагт гүйлтийн тэмдэглэлтэй замаар гүйх /будаг,шонгоор тэмдгэлсэн байна/100м цаана тэмдэглэл харагдаагүй нөхцөлд буцаж яваад зөв замаа олж гүйх
 
Биедээ байнга авч явах зүйлс:
2.1.1.  Борооны цув /борооны өмд
2.1.2. Гүйхдээ үүргэвч үүрж гүйх,  дотор нь :
2.1.3. Дулаан гадагшлуулдаггүй нөмрөг /олгоно/
2.1.4. Шүгэл,тэмдэглэлийн дэвтэр, харандаа /олгоно/
2.1.5. Шоколад /олгоно/
2.1.6. Газрын зураг /олгоно/
2.1.7. Луужин /олгоно/
2.1.8. Усны нян устгагч эм -2ш /олгоно/
2.1.9. Ороолт аль эсвэл1м урттай боолт
2.1.10.  1,5 л. Багтаамжтай усны сав
2.1.11. Гар чийдэн
 
2.2 Дээр дурьдсан зүйлсийг гүйлтэнд оролцохоос өмнө шалгуулах мөн гүйлтийн явцад ямагт биедээ авч авах
2.3 Хаяж үрэгдүүлэхгүй байх
2.4 2.1.5 т дурьдсан шоколадыг дараах нөхцөлд хэрэглэх
2.4.1 Гүйлтээ зогсоож Постонд хүрч чадахгүй болсон нөцөлд
2.4.2 Ядарч, туульдсан үед
2.4.3 Өөр ямар нэгэн шаардлага гарсан үед
2.5 Дээр дурьдсан зүйлсүүдийг заавал биедээ авч явах ба авч яваагүй нөхцөлд гүйлтэнд орох эрхээ хасуулах болно
2.6 Гэмтэж бэртсэн, өвдсөн гүйгчид анхны туслаж үзүүлэх хялбар аргуудыг гүйлтийн өмнө заах. Гэмтсэн гүйгчид тусламж үзүүлэх, мөн яаралтай дараагийн постонд мэдэгдэх, шаардлагатай бол өөрийн биеээр хүргэж өгч туслах хэрэгтэй, тэгээд энэ тухай төв постонд мэдээлэх шаардлагай.Ингэж тусламж үзүүлснэр тусалсан гүйгчийн гүйлтийн цаг нь кредитээр тооцогдоно
2.7 Гэмтэж бэртсэн аль эсвэл ямар нэгэн шалтгаанаар гүйж чадахаа больсон гүйгч нь өөрт олгогдсон тэмдэглэлийн дэвтэрт өөрийн нэр, дугаар, өөрийн нөхцөл байдлыг бичээд хажуугаар өнгөрч буй гүйгчээр дамжуулан хамгийн ойр байгаа постонд мэдэгдэнэ. Ингэснээр дараагийн гүйгчийн цагыг хэмнэн түрүүлэх боломж олгож байга юм.
2.8 Уг тэмдэглэлд доорхи зүйлсийг бичих
2.8.1 Гүйлтийн №
2.8.2 Байгаа газар /хэдэг км зайнд г.м/
2.8.3 Биеийн байдал
2.8.4 Шаардлагатай зүйлс
2.9 Бичсэн зүйлсээ гялгар уутанд хийж хажуугаар өнгөрсөн гүйгчээр дамжуулах
2.10 Мөн тусламж дуудхад шүгэлийг хэрэглэх: 3  удаа богиноор шүгэлдэх
2.11 Шүгэлийн дууг сонссон гүйгч нь хариуд нь: 3 удаа удаанаар шүгэлдэх
2.12 Тусламж үзүүлхээс татгалзсан гүйч нь гүйлтээс шууд хасагдана
2.13 Эмч болон зохион байгуулагч нар, гэмтэж бэртсэн болон, эрүүл мэндийн байдал нь муу нөхцөлд гүйгчдийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс гүйлтээс чөлөөлөх эрхтэй

3 Хүрээлж буй байгаль орчин болон нутгийн ёс заншил

Хоёр Нарны Хооронд гүйлт нь Азийн хамгийн үзэсгэлэнт төгөлдөр газар зохион байгуулагддаг. Хүрээлэж буй байгаль орчинг хайрлаж хамгаалах, нутгийн ард түмний ёс заншилийг хүндэтгэж оролцох нь уг гүйлтийн гол зорилго юм.Иймд доорхи зүйлсийг баримтална уу.

3.1. Гүйлтийн зурвас замаас хазаахгүй байх
3.2. Хаана ч, хэзээ ч хог хаяхгүй байх
3.3. Єєрөө хаяагүй ч гэсэн замд тааралдсан хог хаягдалыг түүх
3.4. Санаатайгаар ойр хавийн мал амьтанг үргээхгүй байх
3.5. Нутгийн ёс заншилийг хүндлэх үүднээс уул усны шүтээн болсон овоонд хүндэтгэл үзүүлэх

4. ТЦ-д буюу постонд баримтлах журам

Постын ажилчид нь хоол хүнс, ус цайгаар түргэн шуурхай үйлчилнэ. Гүйгчдийн аюулгүй байдлыг хангах, анхны тусламж үзүүлэх үүднээс эмч гүйүчийн эрүүл мэндийн байдалтай танилцах эрхтэй. Постын ажилчидтай зөв боловсон харьцах
Гүйгч нь доорхи зүйлсийг Постонд баримтална:

4.1. Постонд ирмэгцээ ирсэн цагаа бүртгүүлэх, эмчид үзүүлэх, хоол усаар үйлчлүүлэх, амраад гарахдаа гарсан цагаа мөн бүртгүүлэх
4.2. Хаях хогоо үлдээх
4.3. Гүйлтийн дараа Тойлогт жуулчины бааз дээр халуун усанд орох дараалалд хүлээцтэй хандах, соёлтой үйлчлүүлэх
4.4. Байгальд хоргүй экологийн саванг хэрэглэх.

 

 

ХОЁР НАРНЫ ХООРОНД
МАРАФОН ГҮЙЛТ

2008 Албан ёсны баталгаа


Овог : . . .. . . . . . . . . . . . . . . . . . . . . Нэр: . . . .. . . . . . . . . . Хүйс: . . . . ... . . . . . . . . . . . …… Регистрын дугаар . . . . . . …… . . . . . . . . . . . . . . . . .Даатгалтай бол №: . .. . . . . . . . . ..


Би Хоёр Нарны Хооронд гүйлтэнд эрүүл мэнд, бие бялдраараа оролцох чадвартай бєгєєд 18 цагийн дотор уг гүйлтийн замыг туулж чадна.Эмч нар болон зохион байгуулагч нар намайг тодорхой шалтгаанаар гүйлтээс хасах эрхтэй гэдгийг зөвшөөрч байна. Би єєрийн хүсэлтийн дагуу уг гүйлтэнд оролцож байна,мөн даатгалын нэг хувийг хавсаргасан болно. Гүйлтийн үед гарч болзошгүй бүх эрсдэлтэй танилцсан бєгєєд даатгалд хамаарагдагүй ямар нэгэн євдєлт, євчин, аваар осол гарсан нєхцєлд холбогдох зардлыг өөрөөсөө гаргах болно. Гүйлтэнд оролцох эрхээ авсан цагаас эхлэн мєрдєгдєж буй бүх хууль, дүрэм журмыг баримтлах болно.Үүнд: ХНХ-гүйлтийн журам, Хєвсгєл Трэйвэл ХХК-ийн дотоод журам, Монгол улсын хууль тогтоомжинд тус тус захирагдах болно.

Дээр дурьдсан зүйлс үнэн зєв болохыг би єєрийн биеэр баталж байна.

Баталгаа гаргасан:

Он/сар/өдөр: ___________________Гарын үсэг: ______________________________

 

27.02.2008